Шаргал
бичсэн: Сэмээрхэн, 2009-10-13, 17:59
Нар яг л навч шигээ шаргалтаад хорвоо дэлхий өнгөө сольж намар цагийн өнгө наагуур цаагуур холхилдоно. Намрын наранд хүүхдүүд инээлдэж Навчис хөл дор хөглөрөн салхиар наадна. Хааяа нэг цасан шамрага хаялаад л өвөл болохын дохио болгож сандаргана.
Намрын тухай ойлголт олон янз. Хүүхдүүд хичээлдээ орж ангийнхантайгаа уулзацгаана. Зун алжаалаа тайлж эрч хүчээр дүүрэн оюутан залуус хичээл сургуульдаа орж эзэнгүй тал шиг чимээгүй байсан сургууль хүүхдийн дуугаар цууриатаж намар цаг хичнээн сайхан билээ.
Намар яагаад шаргал байдаг юм Нарны гэрэлтэй адилхан болох гээд шарладаг юм бол уу.
....Өглөөд...