Шинэ блогийн хаяг:
http://gostar.blog.gogo.mn

бичсэн: Сэмээрхэн, 2009-02-18, 09:42
Амьдрал гэдэг уужимхан хирнээ давчуу юм. Амьдарч байгаа хүмүүн бид ухаалаг хирнээ мунхаг юм. Ухаарал гэдэг хүнд хожим ирдэг болохоор л ухаарал гэж байдаг байх даа. Гэхдээ ухаарахгүй улам тэнэглэж байснаас хожимдоод ч болохнээ ухаарч байвал барав ч юмуу. Амьдралын үнэн мөнийг ялгах гэж явсаар эрээн бараанд бүдчиж энэ л насаа элээх нь хувь тавилан гэлтэй. Санаа сэтгэлийг минь сэргээсэн сайхан бүхнийг бодож сонсохоор амьд яваадаа баярлаж амьдрал шиг сайхан юм энэ хорвоод үгүй мэт... Нэгэн бодлын өрөөсгөл энэ бүхэн нэгэн цагт гуниг зовлонгоор дүүрч сэтгэл эзгүйрэхэд хорвоогоос хатуу орчлонгоос хэц...
төрөл:Sorrow day of Star
сэтгэгдэл: |

Айдас

бичсэн: Сэмээрхэн, 2009-02-17, 20:23

Хүн ингэхэд юунаас их айдаг вэ? Айдас гэж ер нь юу юм бол? Яагаад айдаг юм бол?
Асуугаад л байвал айдас гэгч энэ зүйлийг тойроод янз янзын асуулт гарч ирсээр байх болно.
Миний лав бодоход хүн гэгч зарим нь өөртөө итгэлгүй байдлаас болж айдаг байх. Гэхдээ айдас олон төрөлтэй л дөө. Аймшгийн явдлаас айх, амьтнаас айх, асуудал үүсэхээс айх,сүнс хий үзэгдлээс айх, өндрөөс айх гээд л олон янз байдаг байх. Би л хувьдаа айдас гэгч зүйлийг хар багаасаа мэдэрсэн байхаа.Би төдийгүй бүх л хүмүүс. Яагаад гэвэл хоолоо идэхгүй эсвэл унтахгүй үймүүлээд байхаар гэрийнхэн төдийгүй цэцэрлэгийн багш нар ч ялгаа...
төрөл:Sorrow day of Star
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Ажлын идэвхи нэг л буурчихлаа. Яасан юм бүү мэд.

бичсэн: Сэмээрхэн, 2009-02-16, 09:50

Өнөөдөр залхуу хүрээд яасан юм бүү мэд нэг л үр бүтээлгүй байх чинь вэ. Нэтээр олигтой ч сайн мэдээ байхгүй уйтгартай байна. Хаашаа л харна цалин буурна гэнэ. Эдийн засгийн хямрал гээд л амтай болгон ярьж байна. Ер нь эдийн засгийн хямрал болсон ч болоогүй ч манай амьдрал ийм л байсан. Дэлхий даяараа ЭЗХямрал нүүрэллээ гэсэн сайхан том шалтаг Хэдэн  ажилчдаа халж мөнгөө хэмнэх юм байхөө. Бас хүүхдийн мөнгө хэрэггүй зарлагыг бууруулна ч гэх шиг. Ил байгаа зардал нь энэ хэдэн л халамж юм хойно тэгэхээс яахав дээ. өөр бусад ар өврөөр орж байгаа авилга хээл хахууль гээч миний багын л тэмцэнэ ари...
төрөл:Sorrow day of Star
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

ажлын садаа....амьдралын садаа...

бичсэн: Сэмээрхэн, 2009-02-16, 08:00

Миний уур юунд хүрдэг гээч. Одоноо уг нь үргэлж инээж баясгалантай явахыг хичээдэг. Харин хааяа хааяахан уурыг минь хүргэж тэвчээр алдахад хүргэдэг гол зүйл бол CS болчихлоо. Магадгүй надтай адилхан CS-г үзэн яддаг хүн л үүнийг ойлгох байх. Харин тоглоомондоо орсон архаг тоглогчид уншаад уур нь хүрэх биз. Яадаг юм бэ уурла уурла
Энэ бичлэгийг бичиж байхад ажлын маань нэг хүү би ч гэсэн донтдог юм чинь яахын гэлээ. Тэгэхээр бүх л насны эрэгтэй хүмүүсийн сонирхол байх нь. Ямартай ч энэ тоглоом амьдралд минь бухимдал төрүүлэх юм. Магадгүй амьдралд маань өөр уурлах асуудал байхгүй болохоор би ...
төрөл:Sorrow day of Star
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих
Уншихыг санал болгож байна: <%EntryTitle%>жиргэе!