Шинэ блогийн хаяг:
http://gostar.blog.gogo.mn

2009-10-13
Шаргал
Нар яг л навч шигээ шаргалтаад хорвоо дэлхий өнгөө сольж  намар цагийн өнгө наагуур цаагуур холхилдоно. Намрын наранд хүүхдүүд инээлдэж Навчис хөл дор хөглөрөн салхиар наадна. Хааяа нэг цасан шамрага хаялаад л өвөл болохын дохио болгож сандаргана.
Намрын тухай ойлголт олон янз. Хүүхдүүд хичээлдээ орж ангийнхантайгаа уулзацгаана. Зун алжаалаа тайлж эрч хүчээр дүүрэн оюутан залуус хичээл сургуульдаа орж эзэнгүй тал шиг чимээгүй  байсан сургууль хүүхдийн дуугаар цууриатаж намар цаг хичнээн сайхан билээ.
 Намар яагаад шаргал байдаг юм Нарны гэрэлтэй адилхан болох гээд шарладаг юм бол уу.

....Өглөөд мөстсөн  гадааг хараад яаран  дулаан хувцаслаад гарна Өдөрт  харин нар нүд гялбуулан гадаа дулаахан...
Нар буцаагүй энэ л өдрүүдэд намар цаг надаар мөн ч ихнаадах юм даа. 
За за намрын сайхан улиралд дуртай хүмүүст намар цагийн шүлгүүдээс орууллаа. Сайхан шүлэг бичдэг зохиогч нийтлэгч та бүхэндээ намар бид 2 баярлалаа.

...Дэлгээстэй цонхны тавцан дээр бороон дусал товшиж
Дэргэд минь чи чив чимээгүй зогсох намрын үдэш
Сэмхэн жиндэвч дурлалын галд дулаацаж
Сэтгэлээс чинь өөрийгөө олно гэж найдсаар...
...Зэрэгцэн зогсовч сэтгэлээс минь алсалсаар
Зэргэлээ болохыг чинь зүрх таамаглаж
Зөн татахад нүдийг чинь эгцлэн ширтсэн ч
Зөөлөн харцыг чинь хайрынх гэж андуурсан.( Зохиогч: Хүсэл)

Намар

Нисэн одох цаг хугацааг сааруулах мэт
Нийлсэн хос сэтгэлийг тайтгаруулах шиг
Шивнэх салхи нь юутай тааламжтай үлээж
Сэрчигнэх навчис нь юутай гайхалтай вэ?


Эргэлдэн унах навчис нь
Эрхлэн бүжих мэт
Эзгүйрэн нүцгэрэх модод нь
Энэлэн харуусах мэт...


Намар болгон уйтгар гунигийг авчирдаг гэж үү, бидэнд
Нулимс дүүрэн нүдээр харах гэж үү би, чамайг
Дураа хүрэхээр дэлгэрэн дэлбээлж
Дургүйгээ хүрэхээр дэлбээгээ хумьдаг цэцэг гэж үү, чи (www.biirbeh.mn)

Намар цагийн шүлэг

Ядуухан оюутны амьдрал
Алтан утас шиг хөвөрсөөр
Яруухан шүлэгчийн сэтгэл
Хийлийн чавхдас шиг хөглөгдсөөр
Дөрвөн хаврын ногоо гандаж одохын үесээр
Дөлгөөн нүдэн чамайгаа санаж суухын аясаар

Уяхан замбуутивийн наран одод хотлотол жаргадаггүй
Урьхан зантай ижий минь наддаа зовоод тайтгардаггүй
Ирж яваа намар цаг гэдэг
Ижийн минь үсэнд буусан мөнгөн хяруу шиг анзааргагүй
Дөмөн гишгэдэлтэй мориныхоо эр хар алхаагаар
Дүүрэн жаргалтай найрын ид хав дундуур
Халамцуухан мордоод хөх уулсаа зүглэхэд нь
Харилгүй горьгүй,хөгшин хэцүүдэнэ гэж зүтгэхэд нь
Нутгийн өвгөдөө өрөвдөөд нэг уйлчихна
Нулимс дутсан хорвоо бишдээ, больчихно
Ай,энэ намар цаг гэдэг
Аав минь хааяа аялдаг
Эр бор харцага шиг гэгэлгэн (Б.Ичинхорлоо 1995)

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax
Уншихыг санал болгож байна: <%EntryTitle%>жиргэе!