Шинэ блогийн хаяг:
http://gostar.blog.gogo.mn

Шаргал

бичсэн: Сэмээрхэн, 2009-10-13, 17:59
Нар яг л навч шигээ шаргалтаад хорвоо дэлхий өнгөө сольж  намар цагийн өнгө наагуур цаагуур холхилдоно. Намрын наранд хүүхдүүд инээлдэж Навчис хөл дор хөглөрөн салхиар наадна. Хааяа нэг цасан шамрага хаялаад л өвөл болохын дохио болгож сандаргана.
Намрын тухай ойлголт олон янз. Хүүхдүүд хичээлдээ орж ангийнхантайгаа уулзацгаана. Зун алжаалаа тайлж эрч хүчээр дүүрэн оюутан залуус хичээл сургуульдаа орж эзэнгүй тал шиг чимээгүй  байсан сургууль хүүхдийн дуугаар цууриатаж намар цаг хичнээн сайхан билээ.
 Намар яагаад шаргал байдаг юм Нарны гэрэлтэй адилхан болох гээд шарладаг юм бол уу.

....Өглөөд...

бичсэн: Сэмээрхэн, 2009-03-05, 08:23
"Азтай адтай одтой Тогдгор Галсантогтох"


Өчигдөр орой ажлаа тараад  22:35 үед Бөхийн Өргөөний буудлаас автобусанд суух санаатай алхаж байлаа. Ийм орой болсон байхад олны хөл тасраагүй хөл үймээн ихтэй байлаа. Бодвол ямар нэгэн тоглолт тараад л ийм байдаг даа гэсэн юм бодоод буудал дээр хэсэг зогслоо. Замын цагдаа нар такси, микро буудлын ойр хавьд зогсоохгүй хүмүүс бужигнаад л нийтийн автобус зогсчихсон, буруу буудал дээр ирчихэж дээ гээд зогсож байтал ашгүй хүмүүс нийлээд таксидах юм болов. Би ч хоцролгүй хамт суухаар боллоо. Сайхан, миний ээж шиг л эгч нар тоглолт тараад харих гэж...

Дахиж чамайг голохгүй

бичсэн: Сэмээрхэн, 2009-02-18, 09:45

Харих замд...

бичсэн: Сэмээрхэн, 2009-02-18, 09:34
Өнгөрсөн амралтын өдөр нэгэн хэвийн өнгөрлөө.  Ням гариг бүр  ажлаа тараад хамт явдаг хүмүүс маань энэ удаад эрт харьцгаагаад ганцаараа алхах болсондоо жаахан ундуйцаад бас нэг бодлын амар ч юм шиг санагдаад автобусны зогсоол руу алгуурхан алхаллаа. Эргэн тойрон анир чимээгүй...
Тээр тэр холоос бүдэгхэн сонсогдох чимээ дуулаад ч байгаа юм шиг. Хэн нэгний аяархнаар дуулах чимээ мөн байлаа. Эргэн тойрноо харахад ганц хоёрхон хүн алхална. Харин хөл доор минь бяцхан дүүгээ тэвэрсэн жаалхүү ээжийн тухай дуу дуулан газар сууна. Өвлийн тэсгим хүйтэнд гуйлга гуйн гадаа суух хоёр бяцхан Монголын ирээд...
Уншихыг санал болгож байна: <%EntryTitle%>жиргэе!