Шинэ блогийн хаяг:
http://gostar.blog.gogo.mn

Anger №3

бичсэн: Сэмээрхэн, 2009-03-10, 14:43
Хүн бүр уураа барих бүрэн чадвартай байдаг. Уурлаж уцаарлах, хараал хэлэх нь эрүүл мэнд болон гоо сайханд сөргөөр нөлөөлдөг. Ходоод нь сэтгэл санаатай шууд холбоотой байдаг. Уурлаж сэтгэл шаналгаатай байснаас хоол боловсруулах эрхтэн бүхэлдээ хямралд ордог. Ингэж хямарснаас арьс өнгөгүй болон хөгширч сэвхтдэг байна. Сайн ханьтай эмэгтэйчүүд үргэлж өнгөлөг сайхан харагддаг. Гэтэл зарим эмэгтэйчүүд нөхөрт гараад удалгүй л царай зүс алдаад хурдан хөгширчихсөн тухай нь найз нөхөд нь ярьж байдаг.
Энэ нь уур уцаар сэтгэлийн шаналгаатай холбоотой. Yргэлж уурлаж хэрэлдээд л байвал хурдан хөгширнө.Тан...
төрөл:Зөвлөгөө
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Angry ...№2

бичсэн: Сэмээрхэн, 2009-03-10, 14:00


Уураа барих аргууд ...


1. Хамгийн түрүүнд таны санах ёстой зүйл бол та ямар нэг үйл явдал тохиолдоход хүн бүр түүнийг өөр өөрийнхөөрөө хүлээн авдаг тухай юм. Бид яг адил зүйлийг хүртэл өөр өөр байдлаар хардаг. Тэгэхээр таныг уурлуулаад байгаа хүн тань таныг уурлуулах зүйл хийгээд байна гэдгээ өөрөө ч мэдэхгүй байх нь элбэг байдаг юм. Бид ямар орчинд өссөн, ямар амьдрал туулсан зэргээс шалтгаалаад бид өөр өөрсдийн гэсэн амьдралыг үзэх үзэлтэй болсон байх тул яг нэг нөхцөл байдлыг өөр өөр байдлаар хүлээн авна гэсэн үг юм.

Тиймээс та тэвчээртэй байх хэрэгтэй.  Уртаар амьсгал. Өөрийгөө нөхцөл ...

төрөл:Зөвлөгөө
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Angry ...

бичсэн: Сэмээрхэн, 2009-03-09, 13:16


Чин сэтгэлийн эрэлчин бүрийн уур хилэнгээс ангижирч, төгс төгөлдөрийн түвшинд хүрэх эрмэлзэл ихэнхдээ өөрийнх нь сэтгэлийн хөдөлгөөнөөр арчигдан алга болдог. Дотор чинь уур уцаар буцлаад ирэх үед та яах вэ? Магадгүй өөртөө өмнө нь хэдэн зуун удаа уурлах ёсгүйгээ сануулдаг ч, яг уурлаж буй үедээ хянаж чаддаггүй. Уур уцаар яг л дүрэлзэх гал, хуйлрах салхи шуурга шиг эрчилнэ. Сэтгэлийн хөдөлгөөн чинь таны бодол болон өөртөө амласан амлалтуудаас хавигүй илүү хүчтэй.

Уур төрөлх дүрийг чинь халхалж *жинхэнэ чи*-г дүүрэн гэрэлтэхэд саад болно. Хүний ухамсар болоод сэтгэлийн бүтэц нь атомынхтай их ...
төрөл:Зөвлөгөө
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Ээж хүү хоёр

бичсэн: Сэмээрхэн, 2009-03-08, 13:07
Энэ нэг хөөрхөн бяцхан усны үхэр болон хөгшин яст мэлхийний талаар их хөөрхөн юм олж уншлаа.
Овен хэмээх нэртэй бяцхан усны үхэр Энэтхэгийн далайн Собаки хэмээх голд цнамигаас үүссэн давалгааны улмаас голд унаад тэндэхийн ойн хамгаалагч аврагч нар 12/26 өдөр аварсан гэнээ. Бяцхан Овен ойролцоогоор 300 кг жинтэй бөгөөд ойролцоогоор зуугаад настай хөгшин яст мэлхийг яг л ээж шигээ санаж хамтдаа байх болсон гэнэ. Тэгээд тэр яст мэлхий хүртэл түүнтэй байхдаа их л таатай дуртай байдаг гэнэ.
Яст мэлхий яг л ээж шиг нь байдаг гэж Лафарж паркийн экологич хэлсэн байна.
Их хөөрхөн юмаа...  зургийг нь ...
төрөл:Элдэв сонин
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих
Уншихыг санал болгож байна: <%EntryTitle%>жиргэе!