Шинэ блогийн хаяг:
http://gostar.blog.gogo.mn

2009-02-18
Харих замд...
Өнгөрсөн амралтын өдөр нэгэн хэвийн өнгөрлөө.  Ням гариг бүр  ажлаа тараад хамт явдаг хүмүүс маань энэ удаад эрт харьцгаагаад ганцаараа алхах болсондоо жаахан ундуйцаад бас нэг бодлын амар ч юм шиг санагдаад автобусны зогсоол руу алгуурхан алхаллаа. Эргэн тойрон анир чимээгүй...
Тээр тэр холоос бүдэгхэн сонсогдох чимээ дуулаад ч байгаа юм шиг. Хэн нэгний аяархнаар дуулах чимээ мөн байлаа. Эргэн тойрноо харахад ганц хоёрхон хүн алхална. Харин хөл доор минь бяцхан дүүгээ тэвэрсэн жаалхүү ээжийн тухай дуу дуулан газар сууна. Өвлийн тэсгим хүйтэнд гуйлга гуйн гадаа суух хоёр бяцхан Монголын ирээдүй.
Бяцхан хүүгийн амьдрал, төрөөд жил гаруйхан болж байгаа жаахан дүүгээ дааруулахгүй гэж хирэндээ чанга тэврэн суугаа тэр хүүгийн дуулах дуу чихэнд минь одоог хүртэл сонсогдох шиг.
Халаасанд минь хэдхэн халтар төгрөг, байгаа хэдэн төгрөгөө бүгдийг нь өгчихмөөр боловч хүн гэдэг басхүү аминдаа хайртай болохоор гэртээ харих 300 төгрөгөө авч хоцроод жаалхүүд жаахан ч гэсэн тус болсондоо сэтгэл хангалуун байвч нэг л гонсгор. Үүнээс илүү тус болж чадахгүйдээ харамсан бодолхийлэн алхаллаа. Одоог хүртэл тэр хүүгийн цангинасан хоолой зүрхэнд минь эгшиглэнэ.Харанхуй шөнө юу болоод байгааг ойлгохгүй ийш тийшээ бүлтгэнэх тэр хархан нүд ... Магадгүй ахынхаа дуунд бүүвэйлэгдэн тэсгим хүйтнийг ажрахгүй суугаа бяцхан хүүхэд хоёр тэдний хувь тавилан хэзээ нэгэн цагт өөрчлөгдөж Дараа тун удахгүй, надтай дулаахан нэхий өмсөөд аав ээжийнхээ гараас хөтлөөд явж байгаа тааралдаасай гэж хүснэм.
Хүүхдийн хувь заяа өрөвдөлтэй хүн гэдэг өөрөө яасан өчүүхэн юм бэ.
Аз жаргалыг эрэн бурхан тэнгэрээс үртэй болгож өгөөч гэх хүмүүн болгонд үр хайрладаггүй мөртлөө бурхан та хайр гэгч энэ өчүүхэн хирнээ нандин бэлгийг  өгч чадахгүй нэгэнд юунд зориулна вэ.
Уйлаад ч дуулаад ч гүйгээд ирэхгүй хүүхэд насыг нь харанхуй бүрхэг дурсамжаар битгий үлдээгээч.
Бодол минь хязгааргүйн далайд хөвөн хөвсөөр нэг л мэдэхэд буух буудал минь болчихсон байлаа. Сайхан цаг ирнэ ээ жаахан л тэсээрэй гэж өөртөө шивнээд гэрийн зүг алхаллаа.
Хүүхэд бүхэнд инээмсэглэл бэлэглэхийн төлөө яг одооноос нэгдэцгээе Монголын минь үрс маш олон болох болтугай.
Монгол үрс минь хагархай шилэн дээр дээс тоглосон,халцарсан зүлгэн дээр бөмбөг өшиглөсөн цөвүүн цаг өнөө мөдгүй дуусна.
Сайхан цаг ирнэ ...

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax
Уншихыг санал болгож байна: <%EntryTitle%>жиргэе!