Шинэ блогийн хаяг:
http://gostar.blog.gogo.mn

2009-02-16
ажлын садаа....амьдралын садаа...

Миний уур юунд хүрдэг гээч. Одоноо уг нь үргэлж инээж баясгалантай явахыг хичээдэг. Харин хааяа хааяахан уурыг минь хүргэж тэвчээр алдахад хүргэдэг гол зүйл бол CS болчихлоо. Магадгүй надтай адилхан CS-г үзэн яддаг хүн л үүнийг ойлгох байх. Харин тоглоомондоо орсон архаг тоглогчид уншаад уур нь хүрэх биз. Яадаг юм бэ уурла уурла
Энэ бичлэгийг бичиж байхад ажлын маань нэг хүү би ч гэсэн донтдог юм чинь яахын гэлээ. Тэгэхээр бүх л насны эрэгтэй хүмүүсийн сонирхол байх нь. Ямартай ч энэ тоглоом амьдралд минь бухимдал төрүүлэх юм. Магадгүй амьдралд маань өөр уурлах асуудал байхгүй болохоор би хэтэрхий хүндээр тусгаж аваад байгаа юм болов уу?
Мэдэхгүй ээ өөрийгөө ч ойлгохгүй юм.
Гэхдээ өдрийн нэг тодорхой цагт CS тоглох гэхээр сүлжээ болдоггүй болчихвол хичнээн сайхан бэ?
Миний уур хүрээд байнаа гэдэг чинь л муу зүйл гэсэн үг. Муу зүйл гэдэг чинь муу зүйл. Бүх л ээж аавууд өсвөр насны хүүхдүүдээ тоглоомонд донтчихлоо гэж эмчлүүлж хүртэл явдаг. Архи мансууруулах бодисонд орчихоогүй нь яамай тоглог тоглог гэдэг цаг аль эрт ард хоцорч харин энэ тоглоом маань асуудал болчихоод байна.
Цонхтой цагаар бүх л оюутнууд цагаар тоглож бооцоо тавьж юун номын сан... бүр нууц кодоор хоорондоо ярилцдаг сурагтай. Ингээд байхаар чинь эмэгтэйчүүд бид уурлахаас өөр арга алга байна.
Гэхдээ сайшаалтай тал ч энэ тоглоомонд байгаа л даа. Зарим нь ОУТэмцээнд орж зураг хөргөө авахуулдаг гэнэ. Гэхдээ л би тоглож үзээгүй болохоор яагаад ч ойлгохгүй нь мэдээж шүү дээ. Би тоглоод тоглоомонд орчихвол амьдрал бүүр будаа болно доо. Тиймээс тоглох ч сонирхол алга.
Нийт тоглоомчиддоо цаг нараа зохицуулж гэр бүл амьдрал Ажилдаа бас цаг зарцуулаарай гэж хүсье.
Ажлын садаа...амьдралын садаа гэж...???


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax
Уншихыг санал болгож байна: <%EntryTitle%>жиргэе!